Б.Энхбаяр: Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очдог гэсэн хүн Хөгжлийн Банкны сонсголд ирсэнгүй

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхлэв

Сонсголын эхэнд хэлэлцсэн “Асем Вилла” төсөлтэй холбогдуулан нийт 12 хүнийг гэрчээр дууджээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн газрын дарга Г.Эрдэмбилэг, Скай резорт цанын баазын эцсийн өмчлөгч Ж.Оджаргал, Скай резортын гүйцэтгэх захирал А.Батсуурь, Оранж капитал компанийн хувьцаа эзэмшигч Т.Баяраа, Энержи ресурс компанийн Санхүүгийн захирал Б.Үлэмж, С.Цогтгэрэл нарыг дуудсан.

Тэдгээрээс Г.Эрдэмбилэг, Скай резортыг төлөөлөн ТУЗ-ийн гишүүн Я.Пүрэвсүрэн, MCS группийн хуулийн албаны дарга Э.Уянга, Энержи ресурс компанийн гүйцэтгэх захирал Д.Үүрцайх нар оролцлоо.

Тус төслийн шийдвэр гаргалттай холбоотойгоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудсан ч очих боломжгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байна.

Тэрбээр албан бичигтээ “Миний бие Стэнфордын их сургуульд зочноор уригдан ажиллаж байгаа бөгөөд гуравдугаар сарын 13-нд болох нийтийн сонсголд цахимаар оролцох боломжтой” хэмээн бичжээ.

Энэ талаар хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Холбогдох эрх бүхий хүмүүс хүрэлцэн ирээгүй байна. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очдог гэсэн хүн Хөгжлийн Банкны сонсголд ирсэнгүй” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn