Шуугиан: АНУ-ын томоохон банкуудын нэг Silicon Valley хоёрхон хоногийн дотор дампуурлаа

2023-03-11

АНУ-ын томоохон банкуудын нэг Silicon Valley 2 хоногийн дотор дампуурсан тухай CNN мэдээллээ. Silicon Valley-г 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш дампуурсан Америкийн хамгийн том банк гэж уг мэдээлэлд дурджээ.

Мөн уг мэдээлэлд тус банк хоёрхон хоногийн дотор хэрхэн дампуурсан тухай өгүүлсэн аж.

Гуравдугаар сарын 9-нд Silicon Valley банкны үнэт цаас бүтэлгүйтсэн тухай мэдээлэл гарчээ. Санхүүгийн алдагдлаа нөхөх үүднээс тус банк 2.25 тэрбум ам.долларын нэмэлт хувьцаа гаргахаар болсон байна.

Харин банкны бодлогод хариу өгсөн зөвлөх агентлагууд хадгаламж эзэмшигчдийг банкны данснаас мөнгөө авахыг зөвлөжээ. Үүний үр дүнд банк түргэн хугацаанд хөрвөх чадвараа алдаж эхэлсэн бөгөөд нэг өдрийн дараа АНУ-ын санхүүгийн зохицуулагч Silicon Valley-г дампуурсныг зарлалаа.

Silicon Valley банк дампуурсан тухай энэхүү мэдээлэл барууны орнуудын санхүүгийн салбарыг бужигнуулах шиг болж байгаа тухай ч сошиалаар мэдээллүүд дүүрэн байна.

Холбоотой мэдээ