Аргентины хаалгач 2022-ДАШТ-ий шигшээ тоглолтод өмссөн бээлийгээ зарж, хорт хавдрын эсрэг хүүхдийн эмнэлэгт хандивлажээ

2023-03-11

Өнгөрсөн жил Катарт болсон ДАШТ-ий шигшээ тоглолтод Францын эсрэг тоглолтод торгуулийн цохилт хаах үедээ Аргентиний шигшээ багийн хаалгач Эмилиано Мартинезийн өмсөж байсан бээлийг дуудлагаар худалдсан байна.

Энэхүү бээлий 45,000 доллараар зарагдсан бөгөөд мөнгийг нь Аргентин дахь хорт хавдрын эсрэг хүүхдийн эмнэлэгт хандивласан байна.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд өдөр бүр тоглодоггүй учраас эдгээр бээлий миний хувьд онцгой юм. Гэхдээ гэртээ жаазанд өлгөхөөс илүүтэй зараад хүүхдүүдэд туслах боломж байсан хэмээх хаалгачийн үгийг Буэнос Айрес Таймс сонин иш татжээ.

2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Аргентин Францыг торгуулийн цохилтоор буулган авсан. Аргентины шигшээ баг гурав дахь удаагаа дэлхийн аварга болсон юм. Өмнө нь Аргентинчууд 1978, 1986 онд тус тэмцээнд түрүүлж байсан билээ.

Холбоотой мэдээ