Ши Жиньпин Хятад улсын даргаар гурав дахиа сонгогдлоо

2023-03-10
БНХАУ-ын 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 1 дүгээр чуулганы 3 дугаар бүгд хуралдааны төлөөлөгчдийн 100 хувийн саналаар  БНХАУ-ын даргаар болон Цэргийн төв зөвлөлийн даргаар Ши Жиньпинийг сонгожээ.
Ингэснээр өнгөрсөн намар 11 дүгээр сард хуралдсан ХКН-ын XX их хурлын үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд гурав дахь удаагаа сонгогдож байсан тэрбээр БНХАУ-ыг мөн гурав дахь удаагаа удирдахаар боллоо.
Түүний орлогчоор өмнө нь Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч асан Хань Жэн сонгогджээ.

Холбоотой мэдээ