ЦЕГ: Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна

Цагдаагийн байгууллагад өчигдөр ГССҮТ-өөс “Манай эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлжээ.

Шалгалтын явцад гурван настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Улмаар Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байжээ.

Уг этгээд 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn