БШУЯ-ны сайд асан Л.Цэдэвсүрэн Төрийн албаны зөвлөлийн гишүүн болж улмаар дарга нь болно

2023-03-09

Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн дарга Б.Баатарзориг, зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж, тэд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.

Үүнтэй холбоотойгоор сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, Хотын дарга асан Су.Батболд, УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа, БШУЯ-ны ТНБД асан Л.Цэдэвсүрэн нарын хүмүүс нэр дэвшсэн.

Тэднээс хотын дарга асан Су.Батболдыг МАН, Засгийн газраас дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн бол Ц.Цогзолмаа нэрээ татжээ. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Л.Цэдэвсүрэнг дэмжиж, Төрийн албаны зөвлөлд сонгон, улмаар ТАЗ-ийн даргаар томилох тохироог хийгээд байгаа гэнэ.

Тус албанд “БСШУЯ-нд ажиллаж байсан багтайгаа очно” гэдгээ уламжлаад байгаа юм байх. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэж батламжилна.

Холбоотой мэдээ