ЗГ: Авлигын хэргээс хураагдсан хөрөнгө, мөнгийг хавдрын болон эрхтэн шилжүүлэх шинэ эмнэлэг барихад зарцуулна

2023-03-07

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

Зөвхөн элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 103 хүн байна. Үүнд орны болон хагалгааны өрөөний хүртээмжгүйн улмаас эдгээр 103 иргэн дарааллаа хүлээж байна. Авлига, албан тушаалаас хураан авсан эд хөрөнгийг эх хүүхдийн эмнэлгийн тусламж, хавдар, эрхтэн шилжүүлэхэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг худалдан авах, байрны хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах чиглэлийг Ерөнхий сайдаас өгсөн.

Зөвхөн хавдрын шинэ эмнэлэг барихад 160, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн барилга барихад 140, эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад долоон тэрбум төгрөг шаардлагатай.

Холбоотой мэдээ