ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний тархалт 2020-2021 онуудтай харьцуулахад нэмэгдэж байна

2023-03-07

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүйн талаар мэдээлж байна.

Ковидын өвчлөл нэгдүгээр сарын 20-ноос хойш тогтвортой буурч, долоо хоногт улсын хэмжээнд 2-3 тохиолдол бүртгэгдэж байгаа учраас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд ковидын шинжилгээ шаардахгүй. 2022.02.14-нд шар түвшинд шилжсэн бол одоо ногоон түвшинд шилжүүлэх саналыг УОК-т ХӨСҮТ-ээс хүргүүлсэн гэв.

Амьсгалын замын халдварт өвчний нэгдүгээрт томуу, томуу төст өвчин, хоёрдугаарт салхин цэцэг өвчин явж байна.

2022 онд салхин цэцэг оношоор 675 хүн хэвтэн эмчлүүлсэн бол он гарсаар 300 хүн салхин цэцэг оношоор хэвтэн эмчлүүлжээ.

Салхин цэцэг өвчин 2020-2021 онтой харьцуулахад өвчлөл нэмэгдэж байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөж байна.

Хүүхдэд халуурч, тууралт гарвал халдварт өвчин гэж үзэн сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байхыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ