70 настай зохиолч эмэгтэй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшинэ

Америкийн 70 настай зохиолч Марианн Уильямсон удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын Ардчилсан намаас нэр дэвшихээр болсон тухай мэдээлэв. Өмнө нь 2020 оны сонгуульд нэр дэвших гэж оролдсон ч сонгогчдын дэмжлэгийг авч чадаагүй аж.

Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр орлогын тэгш бус байдал, авлига зэрэг нийгмийн хурц асуудалд анхаарлаа хандуулна гэж хэлжээ.

Вашингтонд болсон жагсаалын үеэр тэрээр хэлэхдээ, тус улсад болж буй үйл явдалд харамсан санаа зовниж, АНУ-д тулгарч буй олон сорилтуудыг харж байна гэжээ. “Өнөөдөр би АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байна” гэж тэр хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 онд болно. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп сонгуульд оролцох төлөвлөгөөгөө хэдийнэ зарласан бол одоогийн Ерөнхийлөгч Жо Байден энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn