Хувийн шүдний эмнэлгүүдэд ЭМД-аар үйлчилдэг болох санал гаргав

2023-03-06
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа уулзаж, саналыг нь сонслоо.
АШУҮИС-ийн нүүр ам судлалын сургуулийн захирал Б.Батбаяр:
-Ерөнхий боловсролын сургуульд шүд угаалтын цаг гаргаж, орчныг бүрдүүлэх
-Хүүхдийн шүдийг фоторжуулах ажлыг ЭМД-аас санхүүжүүлдэг болох
-Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн дээр татварын бодлогыг эргэж харах, “Чихэр идэх өдөр” буюу долоо хоногийн нэг өдөр л чихэр идэх зэрэг соён гэгээрүүлэх ажлуудыг явуулж өгөх зэрэг саналыг гаргасан юм.
Улсын шүдний кабинетуудад нэг шүдийг 48 мянган төгрөгөөр гурван шүд эмчлүүлэх тарифтай байдаг ч иргэд цаг  авахад хүндрэлтэй байдаг. Тиймээс эрүүл мэндийн даатгалаас хувийн хэвшлийн эмнэлгүүдэд санхүүжилт олговол шүдний эмчилгээ үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж хувийн эмнэлгийн төлөөллүүд үзэж байна.

Холбоотой мэдээ