МҮБХ-ны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүнд гавж Д.Нямсамбуу, дуучин Х.Батмэнд нар багтжээ

2023-03-06

Монголын Үндэсний Бөхийн Холбооны/МҮБХ/ ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагджээ.

Тус зөвлөл нь бүх шатны үндэсний бөхийн барилдаанууд болон сум, аймаг, улсын баяр наадамд бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд зөрчил гаргах, бөх сонирхогч үзэгчдийг үл хүндэтгэх, жудаг ёс болон дүрэм, журмыг зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцон ажиллах үүрэгтэй байна.

Зөвлөлийн бүрэлдэхүүн:

  • Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу
  • Орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар
  • Түүхч, түүхийн ухааны доктор Ц.Минжин
  • Эрх зүйч, өмгөөлөгч П.Цолмонбаатар
  • Спортын сэтгүүлч Н.Тамир
  • Дуучин, МУСТА Х.Батмэнд
  • Монгол Улсын харцага Д.Батболд болон МҮБХ-ны Тэргүүн нар багтжээ.

Түүнчлэн монгол үндэсний бөхөөр хичээллэх хүүхэд залуучууд, бөхчүүдэд соён гэгээрэл, жудаг, уламжлалыг таниулна хэмээн МҮБХ мэдээллээ.

Холбоотой мэдээ