Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний хэмжээнд шүд төслийг эхлүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа эхлүүлж байна. Тэрбээр өнөө өглөө нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзжээ. 

Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд өнөөдрийн байдлаар 860,000 гаруй хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл хамгийн их буюу 61.5 хувийг эзэлжээ. Тиймээс үндэсний хэмжээнд ирэх жилээс ШҮД төслийг хувийн хэвшилтэй хамтран эхлүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр онцолжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn