Америкийн Fox News телевизийн хөтлөгч Карлсон: Байден ярих чадвараа алдаж байна

Fox News-ийн хөтлөгч Такер Карлсон хэлэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден одоо үг хэлэх чадвараа алдаж байна гэжээ. Түүний хэлснээр, сүүлийн жилүүдэд Америкийн ерөнхийлөгчийн сайн ярьдаггүй нэг сая видео телевизийн сувгаар гарчээ.

“Хэрвээ бид хүсвэл сая сая ижил видеог үзүүлж болно. Жо Байден өдөр бүр ингэж ярьдаг. Түүнийг ярих чадвараа алдаж байгаа гэдэгт би итгэж байна” гэж Карлсон хэлжээ.

Тэрбээр АНУ-ын одоогийн ерөнхийлөгчид улс орноо удирдахад бие, оюун санааны хүч хүрэлцэхгүй байгааг тодотгожээ. Телевизийн хөтлөгч түүний үг бол ямар нэгэн мэдээллийн дайралт биш, зүгээр л ажиглалт гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Сануулахад, Жо Байден 2022 оны арваннэгдүгээр сард 80 нас хүрсэн. АНУ-ын ерөнхийлөгч албан ёсны үг хэлэх эсвэл тайлбар хийх үеэрээ ямар нэг зүйлийг заавал мартдаг гэнэ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn