Хятад эр өвчтэй хүүгээ аврахын тулд байшингаа зарахыг хүсээгүй учир эхнэр нь салахаар болжээ

Хятад эр хүүгийнхээ амийг аврахын тулд үнэтэй хагалгаа хийлгэхийн тулд байшингаа зарахаас татгалзжээ. Энэхүү аймшигт түүхийг South China Morning Post сонинд өгүүлжээ.

22 настай Шиаолины 2017 онд өвчтөний бие; шинэ цусны эс үүсгэдэггүй апластик цус багадалт гэж нэрлэгддэг ховор өвчтэй гэж оношлогджээ. 700 мянган юанийн хагалгаанд орох байсан ч гэр бүлд нь тийм мөнгө байсангүй.

Залуугийн ээж хоёр ажил хийдэг байсан ба үүний ачаар сард 10 мянган юань орчим цалин авч, хагалгааны мөнгийг хуримтлуулж эхэлжээ.

Гэвч 2022 оны тавдугаар сард Сяолины биеийн байдал эрс муудаж, түүнийг амьд байлгахын тулд сар бүр 8000 юань зарцуулах шаардлагатай болжээ. Дээрээс нь ээж нь хүүгээ харахын тулд ажлаасаа гарахад хүрчээ.

Хүүгээ аврах сүүлчийн боломж болгон эмэгтэй нөхөр болон аавдаа 1,8 сая юанийн  үнэ бүхий байшингаа зарахыг санал болгов. Гэсэн хэдий ч нөхөр нь үүнийг хийхээс татгалзжээ.

“Тэр зургаан сарын дараа үхнэ. Тиймээс түүнийг эмчлэх гэж оролдох нь утгагүй” гэж аав нь хэлсэн гэнэ.

Хэсэг хугацааны дараа тэрээр байшингаа зарахыг зөвшөөрсөн ч орлогынхоо талыг өөрт нь өгөхийг шаарджээ. Түүнчлэн ээжийнх нь хувь хүрэхгүй тохиолдолд л хүүгийнхээ эмчилгээнд зарцуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Тиймээс эмэгтэй гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан байна. Шиаолины хувь заяа тодорхойгүй байгаа аж.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn