Чингис хааны 46 метр эш хөргийг байрлуулсан бүтээн байгуулалт хийж, ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотод дотоод, гадаадын иргэдэд зориулан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох хүрээнд “Олон ястны их өргөө”-ний ажлын явцтай танилцсан байна.

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, соёл, аялал жуулчлал, эдийн засгийн цогц арга хэмжээ болох “Welcome to Mongolia” хөтөлбөрийг боловсруулсан билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалт болох “Олон ястны их өргөө” нь

  • Олон ястан, баруун аймгуудын онцлогийг харуулсан бүс
  • Мазаалай говийн аймгуудын онцлогийг харуулсан бүс
  • Цаатан, Хөвсгөл аймгийн онцлогийг харуулсан бүс
  • Мөстлөгийн үеийн амьтдын хөшөөт дурсгалууд
  • Аймгийн тус бүрийн онцлогийг харуулсан 21 гэр гэсэн таван хэсгээс бүрдэх юм байна.

Мөн Чингис хааны 46 метр эш хөргийг байрлуулсан бүтээн байгуулалтыг 2024 ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

“Олон ястны их өргөө”-г дөрөвдүгээр сарын 1-нд багтаж ашиглалтад оруулахаар болжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn