Б.Чойжилсүрэн: Агаарын бохирдлыг 2025 он гэхэд 40 орчим хувиар бууруулах горьдлого байна

53 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон “Цэвэр агаар” дээд түвшний чуулга уулзалт үргэлжилж байна.
Чуулга уулзалтын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ирэх 2023-2024 оны галлагааны улиралд агаарын бохирдлыг 40 хувиар бууруулахаар бэлтгэж ажлыг эхлүүлээд буй талаар олон улсын төлөөлөгч нарын өмнө мэдэгдлээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
Улаанбаатар 2019 оноос эхлэн сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Хатуу түлш дээр хоёр өөрчлөлтийг хийхээр судалгааны ажлыг хийж байна. Сайжруулсан шахмал түлшний медленгийн оронд ЭТТ дээр байгээ эрчим хүчний нүүрсийг баяжуулаад хэрэглэх зорилт тавьж байгаа. 2023 оны арваннэгдүгээр сард туршиж үзнэ. 2024 оны нэгдүгээр сард хагас коксон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бэлтгэл ажлыг хийж байна.
2024-2025 онд энэ хоёр туршилж амжилттай болвол агаарын бохирдол 40 хувиар буурах горьдлох байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn