Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх 2 настай охины хэргийг прокуророос ХААЖЭЭ

Одоогоос гурван жилийн өмнө хоёрхон настай бяцхан охиныг төрсөн эцэг нь хүчирхийлсэн гэх хэрэг Архангай аймагт гарч, охины ээж мэдээлэл өгч байсан. Энэ хэргийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан ч прокуророос хэргийг хаажээ. Хохирогч охины ээжид “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо туслан, хамтран ажиллаж байгаа юм.

“Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо “Охины бие дээр идээт шарх гарч, сэтгэл санааны хямралын улмаас үс их хэмжээгээр унаж байгаа. Хүүхдийг үзсэн анхны эмч урагдалтай байна, хүчирчхийлэлд өртсөн гэх дүгнэлт гарсан. Бид хуулийн байгууллагадаа итгээд маш их удсан боловч үр дүнд хүрсэнгүй.

Бид ирээдүй болсон хүүхдийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж чадахгүй юм бол юун нүүрсний хулгай, юун олон тэрбум төгрөгийн төлөө дуугарч чадахгүй.

Энхцэцэг, Мөнхцэцэг гэх хоёр эмч дүгнэлтээ урагдалтай байна гэж гаргачихаад хоёр сарын дараа дүгнэлтээ өөрчилчихсөн. Энэ бүхний ард юу болоод байна вэ?” гэлээ.

Охины ээж “Охин анх 2020 оны наймдугаар сард анх энэ талаар ярьж байсан. Охин ярихаас өмнө охины бие дээр идээт шарх, хатиг 10 сар гаруй хугацаанд гарсан. Охины аав шүүх, прокурорт нөлөөлөхөөр танил тал ихтэй хүн. Явдал суудал ихтэй ч охиноо ингэнэ гэж огт бодоогүй. Аавын тал нь ч дээгүүр танил тал ихтэй, өөрөө ч боломжтой амьдралтай.

Энэ хүн хэрэг хийсэн нь нотлогдоогүй тул баривчлан саатуулахгүй гээд охины аав чөлөөтэй явж байгаа. Гэтэл миний охин хохирчихсон байна.

Охиныг ярихаас өмнө тус оны гуравдугаар сард нь ижил хүйстэнтэйгээ явалдаж надад баригдаж байсан” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn