
Гуравдугаар сарын 2-нд Испанийн цомын тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтод “Реал Мадрид” “Барселона”-д 0:1-ээр хожигдлоо.
“Реал Мадрид” 1970 оноос хойш Испанийн эзэн хааны цомын тэмцээнд “Барселона”-тай талбай дээрээ тоглох бүртээ хожигдож ирсэн цувралаа зогсоож чадаагүй хэмээн Gracenote Live твиттер хуудсандаа бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Реал Мадрид” Испанийн эзэн хааны цомын тэмцээнд талбайдаа хийсэн сүүлийн 11 тоглолтоос ердөө ганцхан ялалт байгуулжээ. Хамгийн сүүлд 1970 онд ийм тохиолдол гарч байжээ. “Хааны клуб” тэр үед 2:0-ээр хожсон.
Испанийн цомын хагас шигшээгийн хариу тоглолт дөрөвдүгээр сарын 5-нд Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд болно. Испанийн эзэн хааны цомд хамгийн олон ялалт байгуулсан рекордыг “Барселона” эзэмшдэг. Каталоны клуб энэ цомыг 31 удаа хүртсэн. “Реал Мадрид” энэ үзүүлэлтээр 19 удаа цом хүртэн гуравдугаарт бичигдэж байна.