“Шувуу” ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд албан тушаалтнуудын дипломат болон энгийн паспортыг нь хүчингүй болгох, авлигын эсрэг конвенцид нэгдсэн гишүүн орнуудаар дамжуулан, нэр бүхий хүмүүсийг шилжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд тодотгосон.
Засгийн газрын энэхүү “Шувуу” ажиллагааны жагсаалтад “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар багтсан гэх мэдээлэл байна.