Оросоос Хятадад баяжуулсан уран нийлүүлж байгаа нь шинэ цөмийн зэвсгийн уралдааны эрсдэлд хүргэж байна гэв

2023-03-02

Чанбяо арал дээрх хурдан үржүүлэгч реакторт зориулан Оросоос Хятадад цөмийн түлш нийлүүлж байгаа нь Бээжинг зэвсгийн чанартай плутони үйлдвэрлэх хүчин чадлаа өргөжүүлж байгааг илтгэж байна гэж үзэж буй аж. АНУ-ын тагнуулын албаны шинжээчид болон Bloomberg-ийн ярилцагч нар дэлхий дахин цөмийн зэвсгийн шинэ уралдаан, Азийн бүс нутгийн хурцадмал байдлыг дэвэргэж, тогтворгүй болоход хүргэнэ гэж үзэж байна.

ОХУ-ын цөмийн түлшийг Хятадад нийлүүлэх нь цөмийн уралдааны эрсдэлд хүргэж байна гэж Bloomberg мэдээллээ. Чанбяо арлын реакторт ОХУ-аас өндөр баяжуулсан уран нийлүүлсэн нь АНУ-ын мэргэжилтнүүд болон тагнуулынхны айдас болсон гэж тус агентлаг мэдээлжээ. Хурдан нейроны реактор нь цөмийн зэвсгийн плутонийн нөөцийг бүрдүүлэх Хятадын стратегийн нэг хэсэг гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна.

Хятадын ийм стратеги нь Тайванийн асуудлаар хурцадмал байдал үүсч, Өмнөд Хятадын тэнгист хяналт тавьж буй Ази дахь цэргийн тэнцвэрт байдлыг алдагдуулж болзошгүй гэж Пентагон мэдэгджээ. Хятадын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тан Кэфэй 2-р сарын 23-нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Америк улс, “Хятадын цөмийн заналхийлэл”-ийг стратегийн зэвсгээ тэлэх шалтаг болгон ашиглаж байна, Хятад улс цөмийн зэвсэг хэрэглэхгүй батлан ​​хамгаалах бодлого баримталж байна” гэжээ.

Холбоотой мэдээ