Б.Өлзийжаргал: “Оюу толгой” ХХК-ийн борлуулалтын орлого өнгөрсөн онд 1.4 тэрбум ам.долларт хүрсэн

“Оюу толгой” ХХК-ийн Санхүүгийн хэлтсийн тайлан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өлзийжаргал өнгөрсөн оны тайлангийн онцлох үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр “2022 онд борлуулалтын орлого 1.4 тэрбум ам.долларт хүрсэн. Энэхүү сорилттой амаргүй жилд “Оюу толгой” ХХК борлуулалтын орлогын төлөвлөгөөгөө зургаан хувиар давуулан биелүүлсэн.

Энэхүү орлого нь үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтаа санхүүжүүлэх болон улсын төсөвт төлдөг татвар хураамжийг төлөхөд зарцуулагдсан. Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн хувьд сард дунджаар 131 сая ам.доллар болсон байна.

2022 онд нийт борлуулалтын орлогоосоо давсан хэмжээний валютын санхүүжилтийг дотоодод оруулж ирээд, үндэсний валют төгрөгт хөрвүүлэн төлбөр тооцоогоо гүйцэтгэсэн. Зардлын хэмнэлтээ сайжруулах төсөл энэ онд хэрэгжүүлнэ” гэлээ.

“Оюу толгой” ХХК-ийн татвар, хураамж, бусад төлбөр:

зураг

Оюу толгой ХХК

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn