“The Hu” хамтлагийн Европ болон Англи дахь аялан тоглолтын тов гарчээ

“The Hu” хамтлагийн Европ болон Английн аялан тоглолтын тов гарчээ. Тоглолтын тасалбарыг гуравдугаар сарын 5-наас худалдаалж эхлэх аж. Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоосоо түр амсхийж, эх орондоо ирээд байгаа.

Тус хамтлагийнхан 2023 оны зургадугаар сарын 15-18 өдрүүдэд болох хүнд метал рок хөгжмийн “Hellfest” фестивальд оролцохоор болжээ. Мөн Монголын “The Hu” хамтлаг /2022.11.25/ Франц улсын нийслэл Парис хотод байх НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн хүндэт шагнал болох дэлхийн энх тайвны албан ёсны элч хамтлаг болсон юм.

Алдартай “Metal Hammer” сэтгүүлээс гаргасан 2022 оны шилдэг 10 хөгжмийн видеоны нэг нь “The Hu” хамтлагийн “This Is Mongol” дууны клип болжээ. Мөн энэ дуу нь “Music.mxdwn.com” хөгжмийн онлайн сэтгүүлээс гаргасан 2022 оны “Жилийн шилдэг 40 дуу”-ны 19 дүгээр жагсаалтад орсон талаар мэдээлсэн.

“The Hu” хамтлагийнхан “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” гэх мэт нийт 13 дуу багтсан. Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг билээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn