
Т.Доржханд “Монгол Улсын хувьд бар жил хатуу болж өнгөрлөө. Өдгөө маш олон хэргийн асуудал яригдаж байна. Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд зохион байгуулсан.
Ингэхдээ бид иргэдэд бүх мэдээллийг нээлттэй ил тод хүргэсэн юм. Харамсалтай нь үр дүн буруу гарах вий гэдэг болгоомжлол байгаа учраас бид ийнхүү мэдээлэл өгч байна.
Тодруулбал, Хөгжлийн Банкны хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг яллагдагчаар татсан. Тэдний гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хурал маргааш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хянан шалгах анхан шатны шүүхэд болно. Энэхүү шүүх хурлыг хаалттай явуулахаар шийдвэрлэжээ.
Яллагдагчаар татагдсан зарим гэмт хэрэгтнүүдийн өмгөөлөгч нь хүсэлт гаргаснаар хаалттай хуралдах шийдвэрт хүрчээ. Өмгөөлөгчид “Хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзүүлэх нь яллагдагчийн эрхийн асуудал учир шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөөч” гэж хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг нь шүүх хүлээн авч, хаалттай хэлэлцэхээр болсон.
Бид шүүхийн хаалттай хуралдааныг хүлээн зөвшөөрч болохгүй. Үнэхээр эмзэг мэдээлэл байгаа бол түүнийг хэсэгчилсэн байдлаар хаалттай явуулах боломж нь хуульд бий. Энэ хэрэгт улс төрийн нөлөө бүхий этгээдүүд холбогдсон. Хэрвээ шүүх хурал хаалттай болох юм бол ял завших вий гэсэн хардлага байна” гэсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр “Энэ хоёр тэрбум бол төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгө бөгөөд татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл Хөгжлийн Банкнаас авсан зээлээ чанаргүй болгон цааш дамжуулж, зориулалтын бусаар ашигласан хэргийг УИХ-ын түвшинд баталсан.
Улмаар шүүх рүү шилжүүлсэн ч хаалттай байдлаар эцэслэн шийдэх гэж байгаа нь буруу. Бид гурван сая гүйлгээг нягталж, улсын бүртгэл дээр зургаан сарын турш ажиллан зээлдэгчдийн харилцаа хамаарлыг гаргаж ирсэн байдаг.
Түүнчлэн улсын төсвөөс 100 сая төгрөгийн зарцуулалт хийж, хянан шалгах түр хорооны хурлыг амжилттай зохион байгуулсан. Энэ нь иргэдэд нээлттэй мэдээлэлтэй байх зорилго агуулсан юм. Тиймээс ХҮН намын хуулийн багийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 cэтгэгдэлтэй
Do you mind if I quote a couple of your articles as long asI provide credit and sources back to your website?My blog site is in the very same niche as yours and my users would certainly benefit from some of the information you present here.Please let me know if this okay with you. Thanks!
I have read your article carefully and I agree with you very much. This has provided a great help for my thesis writing, and I will seriously improve it. However, I don’t know much about a certain place. Can you help me?
I have read your article carefully and I agree with you very much. This has provided a great help for my thesis writing, and I will seriously improve it. However, I don’t know much about a certain place. Can you help me?
Very nice post. I just stumbled upon your blog and wanted to say that I’ve really enjoyed browsing your blog posts. In any case I’ll be subscribing to your feed and I hope you write again soon!
The point of view of your article has taught me a lot, and I already know how to improve the paper on gate.oi, thank you.