
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнг танилцуулав.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа, Ассамблейн даргатай уулзахдаа Монгол Улсын иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгодог байх саналыг тавьсан. Энэ саналыг тавихдаа бас бодит үндэслэлтэй тавьсан. Монгол Улс 2023-2025 онд 30 гаруй улсын иргэдэд визгүй зорчих боломжийг олгож байгаа. Харилцан визгүй зорчих хүсэлтийг БНСУ-аас эхлэн тавьж байна.
Эхний ээлжинд 2023-2025 онд монголын иргэдийг визгүй болгох саналыг тавьсан.
БНСУ-ын ерөнхийлөгч Ерөнхий сайд болон Хууль зүйн сайддаа манай тавьсан саналын дагуу визгүй болох саналыг судалж, хэрэгжүүлэхийг үүрэг болгосоэ. Саналын дагуу БНСУ-ын албаныхан 3-р сард ирж монголын нөхцөл байдалтай танилцана” гэлээ.