
Нүүрсний хэрэгтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр өгсөн. АТГ УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан бол “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүнийг Эрүүгийн цагдаагийнхан шалгаж байгаа гэлээ.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувьд Эрүүгийн цагдаагийн албаны шалгаж байгаа хэрэгт одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан. Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байгаа хэдий ч ажлын хэсэг явж байгаа учраас АТГ-ын мөрдөгчид уг хэргийг хамтран шалгаад явж байна” гэлээ.
Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 иргэн албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Яллагдагч нарын албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 шалгагдаж байгаа гэнэ.