“IHC” койныг гаргасан Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хорих шүүхийн шийдвэр гарсан тухай нүүр номдоо бичжээ

2023-02-28
“IHC” койныг зах зээлд гаргасан Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан болохыг албаны эх сурвалж мэдээллээ.

Харин энэ талаар Б.Эрхэмбаяр өөрийн цахим хуудсандаа бичихдээ “Дөнгөж сая намайг 30 хоног хорих шийдвэр гарлаа. Хоригдож байгаа шалтгаан гэм буруутай гэсэн шүүхийн эцсийн шийдвэр биш, хорьж байгаад шалгалтаа явуулах гэж байгаа” гэжээ.

Мөн тэрбээр хамт койн гаргасан Идэрээдээ хандан захидал илгээжээ. Идэрээ гадаг нь Идэр-Од хэмээх УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэлийн хүү л дээ.

Холбоотой мэдээ