Монгол Улс Торонтод хөрөнгө оруулалтын өдөрлөг зохионо

Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос зохион байгуулдаг, дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ болох Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын ээлжит чуулга уулзалт PDAC (Prospectors and Developers Association of Canada) Канадын Торонто хотын “Метро Торонто конвеншн төв”-д ирэх сарын 4-нөөс 8-нд болно. “PDAC-2023” чуулга уулзалтад уул уурхайн 400 компанийн төлөөлөл оролцож, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэнэ.

Тус чуулга уулзалтад Монгол Улс 2006 оноос хойш тасралтгүй оролцож байна. Энэ удаагийн чуулга уулзалтад УУХҮЯ болон Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци хамтран хөрөнгө оруулалтын өдөрлөг зохион байгуулж, үзэсгэлэнгийн талбай нээн оролцоно.

Мөн тус чуулга уулзалтад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, “Xanadu Mines” компанийн олборлолтын дэд ерөнхийлөгч Эндрю Стюарт, “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар илтгэл тавих юм байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn