Д.Хүү: “Батмөнх даян хаан” түүхэн, танин мэдэхүйн анхны роман уншигчдад хүрэхэд бэлэн боллоо

“Батмөнх даян хаан” түүхэн, танин мэдэхүйн романы нээлт “Пума Империал” зочид буудалд өнөөдөр боллоо.

Батмөнх даян хаан мэндэлсний 560 жилийн ойг тохиолдуулан энэхүү гурамсан романы эхний ботийг уншигчдад хүргэхэд бэлэн болсныг МУСГЗ, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Хүү хэлсэн юм.

Эхний боть 1,000 гаруй хувь хэвлэгдсэн бөгөөд Батмөнх даян хааны бага, залуу насыг (1464-1482 он) өгүүлж байгаагаар онцлогтой аж. Даян хаан 17 нас хүртэл хэрхэн амьдарч, хаан ширээнд суусан тухай түүхэн баримтад тулгуурлан бичжээ.

Энэ талаар Д.Хүү “Монгол Улс бол хаадын орон байсан. Монголын 38 их хаадын нэг нь Батмөнх даян хаан билээ. Түүхэн бүрхэг цаг үед Монголын алтан ургаас өргөмжлөгдсөн хаан юм. Даян хааны тухай домог л байдаг. Тэр домог аман зохиолоор тухайн цаг үетэйгээ зохицож, шинэчлэгдсээр өнөөг хүрсэн. Алтан ургийг устгаж, Халхын ноёдын сүүл тасарлаа гэсэн ойлголтыг тараах зорилготой хүнд цаг үед Мандухай цэцэн хатан түүнийг олж, дэвшүүлсэн.

Би энэ романыг гудамжинд тавиад хуушуурын мөнгөөр зарчихгүйн төлөө тэмцэж яваа. Ийм хэмжээний дүр ч биш. Гол үйл явдал бол Батмөнх даян хааны удам судар, гэр бүлийн хүрээнд бичигдсэн. Түүхэн талаас нь авч үзвэл олон үеийг харуулах бүтээл. Уран сайхнаар худал хуурмагийг хэтрүүлсэн зүйл байхгүй.

Нөгөө талаас түүхийн ховор баримтууд орсон учраас Монголын утга зохиолд орж ирж байгаа анхны танин мэдэхүйн романы тухай яриа гэсэн үг” хэмээсэн.

“Даян хаан бага, залуу насандаа амьд мэнд үлдэхийн тулд хүний ивээн тэтгэмжийг хүлээх ёстой байсан. Түүний нагацын талын хүн эмэг ээжид нь хүргэж өгөхгүйгээр замд нь хохироосноор бага насандаа өвчин тусдаг. “Босвол богд, үрэгдвэл буг болно” гэж хэлээд аян зам, нүүдлийг даахгүй гэх нэрийн дор хээр хаяснаар үйл явдал цааш өрнөнө.

Батмөнх даян хаан маш ухаалаг хүн учраас долоон настай байхдаа л төр захиргааны ажил руу орсон байдаг. Бичиг үсэгтэй өвгөдийг дагаж, улмаар долоон насандаа хаан ширээг эзэмших, эзлэх хүч энергийг олж авсан зэрэг танин мэдэхүйн онцлог дэлгэрэнгүй бий” хэмээн агуулгыг товч танилцууллаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn