Л.Энх-Амгалан: Багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болсон

Боловсролын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээр гарч буй өөрчлөлтийн талаар БШУЯ-наас дараах мэдээллийг өгөв.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлжээ.

  • Тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал
  • Хичээл практикийн зардал
  • Мэдээлэл технологийн зардал
  • Багшийн хөгжлийг дэмжих зардал
  • Эрүүл мэндийг дэмжих зардлыг олгодог болсон байна.
2022 онд ерөнхий боловсролын сургуулийн 12,431 багшид 14.5 тэрбум, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2,906 багшид 3.2 тэрбум, 378 цэцэрлэгт 5.4 тэрбум, 265 сургуульд 10.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал олгожээ.

ТҮБД-3 ангиллын дагуу цалинждаг байсан багш өмнө нь 850,717 төгрөгийн цалинтай байсан бол төсвийн шинэчлэлийн хүрээнд 1,050,000 төгрөгийн цалин авч байна. Энэ нь 37 хувийн нэмэгдэл юм хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Сайд Л.Энх-Амгалан “Хамгийн залуу багшийн цалин 1,050,000 төгрөгөөс эхэлж байгаа. Мөн ажилласан жил, зэргээс шалтгаалж багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болсон. Харин цахим сургуульд багшилж буй 140 гаруй багшийн цалин 2.3-2.5 сая төгрөг боллоо.

Үр дүнд суурилсан санхүүжилт амжилттай хэрэгжиж чадвал багш нар хамгийн өндөр цалинтай ажиллах бодит боломж нээгдсэн” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn