Э.Цэндбаатар мэргэжлийн боксын өрсөлдөгчөө хүнд цохилтоор ЯЛЛАА

2023-02-24

МУГТ Э.Цэндбаатар АНУ-ын Нью Йорк хотноо Улаанбаатарын цагаар хоёрдугаар сарын 24-ний 8:30-д мэргэжлийн боксын анхны тулаанаа хийж, ялалт байгууллаа.

Өнөөдөр Э.Цэндбаатартай тулалдсан Жованни Гутеррез нь Никарагиуагийн Типитапагаас гаралтай, 2018 онд мэргэжлийн бокст орж, 11 ялж, гурван удаа ялагдсан үзүүлэлттэй боксчин юм.

Улмаар МУГТ Э.Цэндбаатар тулааны 3-р үед өрсөлдөгч Жиованни Гитеррезийг хүнд цохилтоор яллаа.

Холбоотой мэдээ