Халхын голын Сүмийн хоолойд тахь нутагшуулна

Монгол эрдэмтэн, судлаачид Прагийн Амьтны хүрээлэнгийнхний хамтарсан баг Монгол Улсын зүүн хэсэгт тахь нутагшуулах цэг сонгох ажлыг амжилттай дуусгасан байна. Тус бага улирал бүр газар дээр нь очиж ургамал, амьтан, шавьж, шимэгч зэргийг хамруулсан олон талын судалгаа шинжилгээ хийсэн байна.

Урьдчилан сонгосон цэгт зайнаас тандах судалгаа хийжээ. Үүний эцэст Дорнод аймгийн Халх гол сумын нутагт оршдог Сүмийн хоолой гэдэг газрыг сонгосон байна. Нийт 1700 км.кв орчим талбайтай энэ газрын ихэнх хэсэг нь Нөмрөг дархан цаазат газрын нутагт багтаж байгаа.

Прагийн Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек “Нэлээд өргөн цар хүрээтэй судалгаа хийсний үндсэн дээр бид Сүмийн хоолой, түүний ойр орчим хамгийн тохиромжтой газар гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн энэ нутагт өвсний гарц сайн, газрын гадаргуугийн байдал тогтоц сайтай, хачиг багатайгаас гадна манай цэгээс хэдэн арван километрийн зайд айлын мал бэлчдэг. Үүнээс илүү тохиромжтой газар олдохгүй” гэжээ.

Сүмийн хоолой нь Говийн Их Дархан Цаазат газрын Б хэсэг, Хустайн байгалийн цогцолбор газар, Хомын талын байгалийн цогцолбор газрын дараа тахь нутагшуулах дөрөв дэх газар болох бөгөөд Монгол орны зүүн хэсэгт оршдгоороо онцлогтой. Тахь нутагшуулах газрын сонголтоо нэгэнт хийсэн тул одоо “Дорнын тахь” төсөл хэрэгжих шатандаа оржээ.

Прагийн Амьтны хүрээлэнтэй хамтран төсөл хэрэгжүүлэх, “Бид Монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусална” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Ганбаатар “Бид Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох бусад байгууллагуудтай хамтран уг төслийг бэлтгэж ажиллаж байна” гэв. Монгол Улсын төрийн байгууллагууд энэ төслийг талархан дэмжжээ.

Цаашид шаардлагатай гэрээ, албан ёсны зөвшөөрлийг зохих ёсоор бүрдүүлж, Дэгээ гол, Өвөр сүмийн горхины бэлчирт баригдах төслийн төвийн байр, дасгах хашааны зураг төслийн ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ тухайн цэгийн судалгааг үргэлжлүүлэх аж. Европ төдийгүй Монгол Улс дахь тахь идээшин, нутагшиж буй бусад газраас тахийг Сүмийн хоолойд 2026 оны зун тээвэрлэх боломжтой болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1xBet является одной из самых известных на рынке. https://bet-promokod.ru/ Огромный выбор спортивных и киберспортивных событий, множество открытых линий, самые высокие коэффициенты. Кроме того, БК имеет обширный функционал и немногие дает возможность совершать ставки по специальным промокодам. Используя промокоды, вы можете получить настоящие деньги, не внося абсолютно никаких средств. Фантастика? – Нет, Реальность Узнать актуальный промокод вы можете прямо сейчас, однако использовать его необходимо в соответствии с правилами и инструкциями, которые приведены ниже.

Холбоотой мэдээ