УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнг нүүрсний хэрэгт буруугүй хэмээн АТГ-аас бичиг илгээжээ

АТГ өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар нарын гишүүдийг нүүрсний хэрэгт хамааралтай хэмээн зарлаж, шалгахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Ц.Сэргэлэнг уг хэрэгт буруугүй гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд илгээсэн албан бичигтээ “Иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр танд эрүүгийн хэрэг нээн шалгасан ч мөрдөн байцаалтын шатанд үгүйсгэгдсэн тул яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн байна.

Энэ асуудал олон хүнд хардлага дагуулж, “АТГ хэнийг нь нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж, хэнийг нь сугалж, хамааралгүй болгох вэ гэдэг ажлыг эхлүүллээ.  Ийм байдлаар асуудалд хандвал нүүрсний хулгайн хэрэгт жинхэнэ шалгуулах ёстой хүмүүс нь шалгуулахгүй мултарч, эцэстээ захын хар овоохой гэгчээр Ардчилсан намынхан л зөвхөн энэ хэрэгт хамааралтай болж хувирах нь” гэлцэж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn