Увс аймгийн Тэс сумын малчин Б.Равагийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сар шинийн баярыг тохиодуулан салбартаа амжилт бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа. 

Хөдөлмөрийн баатар цолоор Увс аймгийн Тэс сумын харвяат Гавьяат малчин Б.Раваг, Ардын зураач цолоор Монголын шог зураачдын “Шогч бийр” холбооны шог зураач Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды, Ардын эмч цолоор Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, гавьяат эмч Р.Сандуйжавыг шагнав.

Аж үйлдвэрийн шавьяат ажилтан цолоор Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн О.Рагчаа,

Гавьяат багш цолоор нийслэлийн нэгдүгээр сургуулийн ахмад багш Н.Цэвээн, “Өнөр бүл” хүүхдийн төвийн ахмад багш Д.Дашдулам, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төлөө “Төгс баясах” ТББ-ын зөвлөх багш Т.Болормаа,

Шинжлэх ухааны гавьяат ажилтан цолоор Шинжлэх ухааны академийн Нийгмийн шинжлэх ухааны салбар зөвлөлийн гишүүн доктор, профессор Б.Цогоо,

Гавьяат хуульч цолоор “Хууль зүйн туслалцаа” төвийн хуульч, өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

Гавьяат малчин цолоор Дундговь аймгийн Луус сумын Буяант багийн С.Баатар,

Гавьяат механикжуулагч цолоор Сэлэнгэ аймгийн “Боозын тариа” ХХК-ийн захирал С.Баатар,

Гавьяат эдийн засагч цолоор “Хаан шонхор” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч М.Нармандах, Хүний гавьяат эмч цолоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Асрамжийн клиникийн эрхлэгч Я.Сампил, Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч, мэдрэлийн мэс заслын эмч Ц.Энхбаяр, Сэлэнгэ аймгийн эмнэлгийн “Энэрэлт-Үйлс” эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, эмэгтэйчүүдийн эх баригч, их эмч С.Сарантуяа,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Соёлын төв өргөөний захирал, дуурийн дуучин Д.Ариунбаатар, “Хулсан чавх” ХХК-ийн захирал, уран дархан, уран барималч Г.Энхтөр нарыг шагнасан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn