Хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд 75 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Тэр дунд улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн дөрөв, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, Засаг дарга асан хоёр, нэг УИХ-ын гишүүний зөвлөхийг яллагдагчаар татан, шалгаж байгаа талаар мэдээлсэн.

Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгаланг нүүрсний тээвэрлэлттэй холбоотой хэргээр яллагдагчаар татсан байна. Тэр нүүрсний хэргээр хуулийн байгууллагад шалгуулж буй Зам тээврийн салбарын хоёр дахь сайд болж байна.
Түүний өмнө АТГ-аас Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг яллагдагчаар татсан. Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан.