Туркт нурангид дарагдаад 10 хоносон 17 настай охиныг аварчээ

Туркийн аврагчид хүчтэй газар хөдлөлт болсноос 10 хоногийн дараа нурангинд дарагдсан 17 настай охиныг амьд гаргаж авсан байна. Кахраманмарас хотын нурангид 248 цаг дарагдсан 17 настай Алейна Олмезын хувьд  гэмтэж, бэртэн хүйтэн цаг агаарт идэж, уух зүйлгүй ийм олон хоног тэсч амьд үлдсэн нь ховор тохиолдолд тооцогдож байна.

Охиныг нурангиас амьд гаргахад хамаатны хүмүүс нь баярлалдан нулимс дуслуулж аврагчдыг тэвэрч талархал илэрхийлсэн байна.

Энэ сарын зургаанд Турк, Сири улсуудад болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 42000 даваад байна. Нурангин доороос цогцсуудыг гаргах ажил үргэлжилж байгаа учир амь үрэгдсэн хүмүүсийн тоо дахин хэдэн мянгаар нэмэгдэнэ гэж албаныхан эмээж байгаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn