
Хөгжлийн банкинд холбогдох 80 хүн, хуулийн дөрвөн этгээдтэй холбогдох шүүх хурал өнөөдөр/2023.02.15/ 10 цагт эхэлж, улмаар 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул завсарласан.
Тэгвэл өмгөөлөгчдийн зүгээс нууцтай холбоотой ярих зүйл байгаа учраас урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулж өгөх хүсэлт гаргав.
Хүсэлтийг шүүх хүлээн авч одоо Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулж байна.