IHC койны эзэмшигчид О.Мөнхжинг суллах шаардлагагыг прокурорын байгууллагад хүргүүлнэ

О.Мөнхжин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул нэг сар цагдан хорихоор шүүхээс шийдвэрлэсэн. Тэгвэл тус койныг эзэмшигчдийн төлөөлөл гэх иргэд О.Мөнхжинг суллах шаардлагыг прокурорын байгууллагад хүргүүлэхээ, цаашид суллахыг шаардаж тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.

Койн эзэмшигчдийн төлөөлөл “100 мянган хүн энэ койныг эзэмшдэг бол гомдол гаргасан нь маш өчүүхэн хувь байгаа. Койндоо итгээд байж байгаа хүмүүсийн эрх ашиги хөндөгдөж байна.

Цагдаагийн байгууллагаас цагдан хорихгүйгээр шалгах хүсэлтийг тавьж байна. Олон ажлууд хийгдэж байгаа. Ажлууд нь төлөвлөсөн хугацаандаа хийгдээд явагдаж байгаа.

Бидний хувьд шүүх, хуулийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч эрх байхгүй. О.Мөнхжинг суллах шаардлагыг нийслэлийн прокурорын газарт хүргүүлэх гэж байна.

Хүний эрх гэдэг зүйл үнэхээр манай улсад байхаа больчихсон юм байна, хуулийн үйл ажиллагаа ийм хурдан явагддаг болчихсон юм байна. Ес хоногийн дотор л гурван шүүх хурал болоод, хүнийг цагдан хорьчихдог болсон юм байна. Яагаад багахан хүн мөнгөө алдчихсан байхад энэ олон хүний эрх ашгийг хөндөж байгааг гайхаж байна.

Монголдоо ажлаа хийж байгаа залуучуудыг зохион байгуулалттайгаар хорьж цагдаж байгааг мохоож, гутааж, дарж нухчиж байгаа нь зэвүүцэл хүргэж байна.

Энэ хүмүүс мөнгө дутсандаа энэ ажлыг эхлээгүй” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn