Турк, Сирийн газар хөдлөлтийн бүсэд нуранги дороос 8000 мянга гаруй хүнийг аварчээ

Турк, Сирийн газар хөдлөлтийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагааны алба хаагчид 8000 гаруй хүнийг нуранги дороос гаргажээ. Мөн бэртэж, гэмтсэн 81 мянга орчим иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.

Туркийн томоохон хотуудыг хамарсан газар хөдлөлт нь нийт 20 сая гаруй хүнд их, бага хэмжээний хохирол учруулаад байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тухайн газар хөдлөлт 500 атомын бөмбөг дэлбэлсэнтэй тэнцэхүйц хэмжээний хүчтэй байсныг мэргэжилтнүүд мөн онцлоод буй.

ДЭМБ-аас газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо хоёр дахин нэмэгдэх магадлалтай анхааруулсан билээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn