Тус урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцоно хэмээн албаныхан хэллээ.
Хуралдааны ирц:
- Яллагдагч 57
- Өмгөөлөгч зургаа
- Иргэний хариуцагч дөрөв, өмгөөлөгч нэг
- Прокурор зургаа, туслах хоёр
- Хөгжлийн Банкийг төлөөлөн 14 хохирогч, найман өмгөөлөгч иржээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Бэрэн группийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр, ТУЗ-ийнн дарга М.Цэлмэг нар өөрийн биеэр ирсэн бол УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн өмгөөлөгч н.Энх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч н.Тэмүүлэн, ХҮН намын гишүүн Б.Найдалаа болон өмгөөлөгч н.Үлэмж нар оролцож байна.
“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, “Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах” гэх хэрэгт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг холбогдуулан Нийслэлийн Прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан.
Урьдчилсан хэлэлцүүлгээс Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон хүмүүс болон хуулийн этгээдийн гэм бурууг шүүх хурлын товыг зарлах юм. Энэхүү хэлэлцүүлгийн эхлэл болон төгсгөлийн шууд дамжуулалтыг Шүүхийн мэдээ албан ёсны хуудсаар явуулж байна.