
K-Popыг үүсгэн байгуулагч И Сү Ман 2023 оны зургаадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхээр K-pop фестивалийг Монгол Улсад зохион байгуулахаа зарлажээ. Ямар хамтлаг, дуучин ирэхийг тодорхой болгохоор айлчлалын бүрэлдэхүүнд багтсан БОАЖ-ын сайд болон холбогдох албаныхан уулзалт хийж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, K-pop фестивалийн үеэр Солонгосын энтертаймент баг, Хятад, Тайланд, Сингапураас фенүүд нь манай улсад ирнэ гэж тооцоолжээ.
Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй айлчлалын хүрээнд “Монголд тавтай морилно уу” арга хэмжээний үеэр И Сү Ман мэдэгдсэн байна. 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан K-pop хамтлагийг урих тухай асуудал яригдаж байгааг тодотгов.