Орхон аймагт зохион байгуулагдсан өвлийн спортын наадам амжилттай өндөрлөлөө

2023-02-14

Орхон аймаг, Эрдэнэт хотод энэ сарын 6-нд снөүбоардын төрлөөр эхэлсэн Монголын бүх ард түмний спортынөвлийн XVI наадам,  Монголын хүүхдийн спортынөвлийн VII наадам өчигдөр гүйлтийн цанын буухиа гараагаар өндөрлөж, хаалтаа хийв.

Засгийн газрын 2018 оныЖурам батлах тухай” 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсанУлсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийг хангаж Монголын бүх ард түмний XVIнаадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII  наадамийн амжилттай  өндөрлөлөө. Орхон аймаг, Эрдэнэт хотод зохион байгуулсан улсын хэмжээний  “Монголын олимп” гэгддэг энэхүү спортын наадамд нийслэлийн 7 дүүрэг, 12 аймгаас  шалгарсан шилдэг 760 тамирчин  өвлийн спортын зургаан төрлөөр 567 медалийн төлөө өрсөлдөж Монгол Улсын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

  Энэ удаагийн наадмын онцлог нь Биеийн тамир,  спортын улсын хорооноос өвлийн спортын хоёр наадмыг зохион байгуулах эрхийг Орхон аймагт  олгож, Засаг даргатай гэрээ байгуулснаараа онцлог байв Мөн олон улсын спортын наадмын зохион байгуулалтын жишгийг нэвтрүүлснээрэээ өмнөх спортын наадмуудаас ялгарсныг баг тамирчид, зочид, төлөөлөгчид онцолсон.

Анх удаа нэг дор зохион байгуулсан тус хоёр наадам өвлийн спортын хөгжүүлэх, алдартай тамирчдын залгамж халааг тодруулах, хүүхдийн спортыг дэмжих, өсвөр үеийнхний дунд бие бялдрын боловсролыг дээшлүүлэх,  тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой.  

Орхон аймаг орон нутагтаа зохион  байгуулах эрхий гавснаас хойш  300 орчим   хүний бүрэлдэхүүнтэйгээр багагүй хугацаанд  бэлтгэл ажлыг хангаж, ийн амжилттай өндөрлүүлсэн нь хамтын сэтгэл, зүтгэл байлаа гэж аймгийн Засаг даргын орлогч, зохион байгуулах хороон дарга А.Түвшинжаргал хэлсэн. Наадмыг зохион байгуулах хороо Хэвлэл, мэдээлэл, маркетинг сурталчилгаа хариуцсан дэд хороо, Тохижилт үйлчилгэ, дэд бүтэц хариуцсан дэд хороо, Худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал хариуцсан дэд хороо, Аюулгүй байдал, хэв журам хариуцсан дэд хороо гэх мэт салбар тус бүрээр есөн дэд хороог байгуулж, хоорондын уялдаа холбоогоо сайтар ханган ажилласны үр дүн юм.  

Аймаг, орон нутгийнхаа онцлогийг гаргаж, орон нутгаа сурталчлах нь  зохион байгуулагч аймгийн давуу тал байв.  Орхон аймаг, Эрдэнэт хотын бэлгэ тэмдэг  хүчит арслангаарМонголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадмыг бэлгэдсэн бол  Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын бэлгэдэл  уламжлал ёсоор “ГАЛХҮҮ”  байлааОрхон аймаг, Эрдэнэт хотыг зэс, оюу өнгөөр тодорхойлж, шаргал өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг, цайвар цэнхэр өнгөөр мөсийг бэлгэдсэн юм.

Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадмыг бэлгэдэл 215 арсланг орон нутгийн гар урлаач ээжүүд урлаж, баг тамирчдад хадгалуулав. Мөн зохион байгуулалттай холбоотой бүхий л ажил үйлчилгээг орон нутгийн иргэн, ААНБ-уудаар хийлгүүлсэн нь томоохон дэмжлэг болсон.

Өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллаж, баг тамирчдад зөвлөн туслах, чиглүүлэх, мэдээ мэдээллээр хангах, хурдан шуурхай чирэгдэлгүй үйлчилж хамгийн ихээр талархлын үгийг сонссон юм. Мөн наадмын үеэр Орхон аймаг, Эрдэнэт хоттой танилцах аялалыг зохион байгуулсан нь баг тамирчдын сэтгэлд ихээхэн нийцсэн.

Энэ жилийн өвлийн спортын наадам оролцогчдыг анхудаа цахимаар бүртгэсэн, орон нутгаас анх удаа Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Спортынсуваг  шууд дамжуулалт хийсэн, тэмцээний зам, талбайголон улсын стандартад нийцүүлэн зассан гээд  “анхнытодотголоор дүүрэн наадам болов.

Мөн энэхүү наадмын үеэрБи Монгол тамирчинсүлддуу мэндэлж, анхны сонсогчид нь өвлийн спортын наадамд оролцогчбаг тамирчид, багш дасгалжуулагчид,  хөгжөөн дэмжигчид болсон юм. Дууны үгийг Монгол УлсынУрлагийн Гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов, аяыг Н.Эрдэнэбаатар зохиож, ийн өвлийн спортын наадам үеийн үед эгшиглэх сүлд дуутай болсон.

Наадмын зохион байгуулалтын талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.БаттулгаОрхон аймаг өвлийн спортын наадмын зохион байгуулалтад өндөр жишиг  тогтоолоохэмээсэн бол  Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, МУГТ Г.ӨсөхбаярМонголын бүхард түмний спортын өвлийн XVI наадам,  Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам  Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт  уриан дор  Орхон аймаг, Эрдэнэт хотноо олон өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Наадамд ач холбогдол өгч, олон улсын төвшинд хүрэхүйцээр зохион байгуулсанд хувийн зүгээс болонспорт хорооныхоо баг тамирчдын нэрийн өмнөөс баярхүргэегэв

Нийслэлийн 7 дүүрэг, 12 аймгаас 760  тамирчин хурд, хүчавхаалж самбаагаа сорин өрсөлдөж багийн дүнгээршалгарсан шилдгүүдийг хаалтын арга хэмжээний үеэралдаршуулсан юм
Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадамд багийн дүнгээр 

I байр– “АЛДАР” спорт хороо 
II байр – “ОРХОН” аймаг 
III байр– “ХИЛЧИН” спорт хороо 
IV байр – “БАЯНГОЛ” дүүрэг 
V байр– “ТӨВ” аймаг 
VI байр “СҮХБААТАР” дүүрэг шалгарлаа 

Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадамдбагийн дүнгээр

I байр– ХӨВСГӨЛ аймаг 
II байр– БУЛГАН аймаг 
III байр– ТӨВ аймаг 
IV байр– ОРХОН аймаг 
V байр– СҮХБААТАР дүүрэг 
VI байр– ХАН-УУЛ дүүрэг 

Ийн  Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт  уриан дор Монголорны өнцөг булан бүрээс ирсэн 760 тамирчин нэгдэж, найм хоногийн турш спортоор  нөхөрлөлөө.

Холбоотой мэдээ