Элон Маск Манчестер Юнайтедыг худалдаж авах бодолтой байна

Твиттер болон Тесла компанийн тэргүүн Илон Маск Глэйзерийн гэр бүлийн “Манчестер Юнайтед”-ыг худалдахтай холбоотой нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа гэж Daily Mail мэдээлжээ.

Клубыг худалдан авах санал тавих эцсийн хугацаа баасан гарагт дуусна. Английн аварга компанийг худалдаж авахаар өрсөлдөж буй хүмүүсийн дунд Саудын Арабаас хэд хэдэн хөрөнгө оруулагчид ч гарч ирж байна.

Маск өмнө нь “Юнайтед”-ыг авах бодолтой байгаагаа мэдэгдэж байсан ч хожим эдгээр нь тоглоом байсан гэж дүйвүүлээд өнгөрсөн юм. Бизнес эрхлэгчийн хөрөнгө 178 тэрбум еврогоор үнэлэгдэж байгаа бөгөөд “Улаан чөтгөрүүд”-ийн тооцоолсон өртөг нь 5 тэрбум гаруй евро юм. Маск Twitter дээр 128.9 сая дагагчтай бол манчестерчууд 34.9 сая дагагчтай.

Английн Премьер лигийн энэ улиралд Эрик тен Хагийн баг 23 тоглолтод 46 оноо авч, хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байна.

Европын аваргуудын лигийн плей-оффын шатанд Англичууд “Барселона”-тай тоглоно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn