ТҮЦ ажиллуулдаг иргэд Шинийн нэгний өглөө жагсахаа мэдэгдэв

2023-02-14
ТҮЦ ажиллуулагч иргэд Шинийн нэгний өглөө төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийлэн “Бидэнд баярлах шалтгаан алга” жагсаалыг хийх болсон талаараа мэдээллээ.

Тэд “Бид өнгөрсөн хугацаанд Төр засгаас юу ч гуйлгүй амьжиргаагаа залгуулсаар ирсэн. Гэтэл төр засаг цаг тутамд биднийг ялгаварлан гадуурхаж, тохуурхаж байгаад басамжилж байна. Хотыг гоё болгох нэрийдлээр 1000 гаруй иргэд амьдралаа авч явдаг ТҮЦ-үүдийг устгаж байгааг эсэргүүцэж тэмцэнэ. ТҮЦ-д хүчээ үзүүлдэг хотын удирдлагуудыг нүүрсний хулгай, хууль бус газар олголттойгоо тэмцэхийг шаардаж байна.

Талбай дээрээ сар шинийн идээгээ засаж, золгонгоо жагсах болно.

БГД-ийн Засаг дарга захирамж гаргахдаа хэт нэг талыг барьсанд гомдолтой байна. Бидний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээ цуцлахгүй бол 21-ний Шинийн нэгний өглөө “Бидэнд баярлах шалтгаан алга” эсэргүүцлийг Төв талбай дээр зохион байгуулна” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ