Төрсөн эцгийгээ хутгалж, хөнөөгөөд хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрт “Эрэгтэй хүн цээжин тус газраа хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус хороонд оршин суух 62 настай, эрэгтэй Э гэгчийг цээжин тус газарт нь 40 настай, эрэгтэй, төрсөн хүү О гэгч нь согтуурсан үедээ хутгалж амь насыг нь хохироож зугатсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn