Ким Чен Уны хайртай охинтой адилхан нэртэй охид, эмэгтэйчүүдийг нэрээ өөрчлөхийг шаарджээ

2023-02-14

Хойд Солонгосын эрх баригчдын тушаалаар Жу Э нэртэй тус улсын бүх охид, эмэгтэйчүүд нэрээ өөр нэрээр солих хэрэгтэй болжээ, учир нь энэ нь Ким Чен Уны хайртай охины нэр аж.

Newizv.ru сайтын мэдээлснээр, Пёнсон, Жонжү хотын орон нутгийн удирдлагууд холбогдох тушаалуудыг аль хэдийн гаргасан байна. Тэдгээрийн дагуу ийм нэртэй эмэгтэйчүүдийн иргэний үнэмлэхэнд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой болжээ.

“Жонжү хотын Аюулгүй байдлын яам Жу Э нэрээр бүртгэлтэй эмэгтэйчүүдийг дуудаж, нэрээ солихыг шаардсан” гэж нутгийн нэгэн иргэн хэлжээ.

Нэрээ сольсон охид, эмэгтэйчүүдэд төрсний гэрчилгээг шинээр олгох ёстой. “Гэрэлт нөхдийн” бүлэгт багтдаг эмэгтэйчүүд л Жу Э гэдэг нэрийг авах эрхтэй болох гэнэ.

2014 онд үүнтэй төстэй нэрийг өөрчлөх тушаалыг эцэг эх нь Чен Ун гэж нэрлэсэн хүмүүс бас хүлээн авч байсан байна.

Холбоотой мэдээ