Хэнтий аймгийн 100 жилийн ойн наадам долоодугаар сарын 27, 28-ны өдрүүдэд болно

2023-02-13

Хэнтий аймгийн Засаг даргын 2023 оны А/84 дүгээр захирамжаар 100 жилийн ойтой 10 сумыг 7 дугаар 19, 20-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх шийдвэрийг гаргажээ. Харин бусад сумдын хувьд хуулиараа долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ.

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг долоодугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх саналаа аймгийн Засаг даргын зүгээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүргүүлжээ.

Холбоотой мэдээ