
Испанийн нэрт дуурийн дуучин Пласидо Доминго ханиад хүрч, дуулах боломжгүй болсон тул түүний оронд Ардын жүжигчин Э.Амартүвшин тайзнаа гарлаа.
Италийн Флоренц хотын дуурийн театрын тайзнаа тэрээр Ж.Вердийн “Травиата” дуурийн Жорж Жермоны дүрд гоцолсон юм. Театр албан ёсны хуудсаараа дамжуулан Пласидо Домингог орлож чадахуйц дуучин гэж үзэн түүний оронд дуулуулахаар болсноо хэлжээ.
Пласидо Домингод хурдан эдгэрэхийг хүсэн ерөөж, Э.Амартүвшинг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлжээ.