Дайныг эсэргүүцсэн М.Овсянникова охиноо дагуулан Оросоос зугтаж Э.Макроны ивээл дор Францад амьдарч байна

Өнгөрсөн хавар Марина Овсянникова Нэгдүгээр суваг телевизээр дайныг эсэргүүцсэн зурагт хуудас тавьж, хашгирч эсэргүүцлээ үзүүлсэн. Эхлээд түүнийг ажлаас нь халж, дараа нь гэрийн хорионд оруулсан. Одоо экс редактор гадаадад зугтан гараад  байна.

Марина Овсянникова гэрийн хорионд байхдаа ямар нэгэн байдлаар хөлөндөө байсан электрон бугуйвчнаас салж, Оросоос гарч чадсан. Сэтгүүлч ганцаараа биш, 11 настай охинтойгоо хамт зугатсан. Одоо нэгдүгээр сувгийн экс редактор Францад Ерөнхийлөгч Эммануэль Макроны ивээл дор амьдарч байгаа юм.

Түүний хэлснээр эх орноо орхин явахын тулд талбай, ой мод, намаг дундуур явах ёстой байсан аж.  “Энэ бол аюултай туршилт байсан” гэж Марина Хил хязгааргүй сэтгүүлчдийн оффис дээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

10-р сарын 20-нд сэтгүүлчийг олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оруулсан бөгөөд хуурамч мэдээлэл тараасан хэргээр 15 жилийн хорих ял авч өгч магадгүй аж. “Би өөрийгөө огт буруугүй гэж боддог. 2022 оны 9-р сарын 30-ны өдрөөс эхлэн би гэрийн хорионд байх таслан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхөөс татгалзаж, түүнээс өөрийгөө суллаж байна” гэж шаргал үст өөрийн хувийн блогтоо бичиж, шударга бус шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа тэмдэглэжээ.

Москвад Овсянникова аавтайгаа хамт амьдардаг 18 настай хүүгээ үлдээжээ. Залуу хүү ээжийнхээ байр суурийг дэмждэггүй, харин эсрэгээрээ аавтайгаа бүх зүйлд санал нийлдэг.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn