Энэ өдрүүдэд сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Иймд аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллана.

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд автозамын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Тээврийн цагдаагийн албанаас саналаа боловсруулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн.
Хоёрдугаар сарын 11, 12 болон 18, 19-ний бямба, ням гарагт тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан юм. Уг саналыг хотын дарга дэмжилгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжлэхээр болжээ.