Орос, Беларусь хоёрыг 2024 оны олимпод оролцуулахгүй гэж 35 улс эсэргүүцэж байна

Литвийн Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд Юргита Сюгждинене хэлэхдээ, 35 улсын бүлэг Орос, Беларусийн тамирчдыг 2024 онд Парист болох зуны олимпод оролцох эрхийг нь хасахыг шаардана гэжээ.

Сайдын хэлснээр, эдгээр улсын жагсаалтад АНУ, Герман, Франц, Их Британи, Япон багтжээ. Үүний зэрэгцээ, нэгдсэн улс орнууд энэхүү шийдлийг сурталчлахын тулд тэмцээнийг бойкотлох шаардлагагүй гэж тэр тэмдэглэжээ.

“Бүх улс орнууд санал нэгтэй байгаа тул бид бойкот хийх шаардлагагүй чиглэл рүү явж байна” гэж Сюгждинене хэлснийг Ройтерс агентлаг иш татан мэдээлжээ.

2024 оны Олимпийн наадам Парист долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болно. Өмнө нь ОУОХ санаачилга гаргаж, Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд төвийг сахисан статустай оролцуулахыг зөвшөөрсөн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn